Антибиотикийн хэрэглээ ихэсвэл сэтгэцийн эмгэгийн өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй хэмээн Дани улсын эрдэмтэд дүгнэсэн байна. Үүнтэй холбогдуулан дэлхийн олон улсад амьдарч байгаа иргэдэд хандан эмийн зүй зохистой хэрэглээг зуршил болгохыг уриалж, аль болох антибиотик эмчилгээнээс татгалзахыг уриалсан байна.
Эрдэмтэд энэ дүгнэлтийг гаргахын тулд 1995-аас 2012 оны хооронд мэндэлсэн нийт нэг сая гаруй хүнд судалгаа шинжилгээ хийж явуулсан байна. судалгаанд хамрагдсан хүнд болон хөнгөн өвчлөлийн эмгэгтэй иргэд нянгаас үүсдэг өвчний эсрэг эм, тарилга хийлгүүлсэн байна. Үр дүнд нь эмчийн нарын онош дээр тулгуурлан жороор бичсэн эм ууж хэрэглэсэн иргэдийн багагүй хувьд нь сэтгэцийн эмгэг илэрч эхэлсэн байна. Улмаар хүнд хэлбэрийн халдвар авсан өвчтөнүүдийн сэтгэцийн эмгэг 1,84 дахин нэмэгдэх эрсдэл илэрсэн нь тодорхой болжээ. Хэрэв өвчтөн хүн эм тэр дундаа антибиотикийг байнга хэрэглээд байвал эрсдэлийн хэмжээ нь 1,4 дахин нэмэгдсэн байна. дүгнэлтээр, бактерийн эсрэг үйлчилгээтэй эмийг хэрэглээд байвал сэтгэцийн нилээд хэдэн төрлийн шинэ эмгэгтэй болох даамжраад өвчлөл нэмэгдэх эрсдэлийг бий болгож байгааг олж мэдсэн юм. Үүнтэй холбогдуулан антибиотикийн хэрэглээг багасгахыг уриалсан байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ