Наранцэцэгийн самар В аминдэм их хэмжээгээр агуулагддаг тул мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дэмжин, стрессийг буруулдаг байна. Шим тэжээл судлаачдын хэлснээр, хар самрыг тогтмол хэрэглэхэд судасны хана бэхжих, цусны даралт буурдаг байна. Хар самарт ургамлын уураг, Е болон В аминдэм их хэмжээгээр агуулагддаг тул бие организмыг эсийн түвшинд дэмждэг аж. Е аминдэм хараа сайжруулж, арьсанд сайнаар нөлөөлөхөөс гадна атеросклероз болон зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Хар самар эслэгээр баялаг тул гэдэсний бичил орчин болон дархлаанд сайнаар нөлөөлдөг байна. Гэсэн хэдий ч ходоод гэдэсний шархтай, илүүдэл жинтэй хүмүүст хар самрыг их хэмжээгээр хэрэглэхгүй байхыг шим тэжээл судлаачид зөвлөжээ.