Зүрхэнд сайн хүнснүүд

Зүрх судасны өвчлөлөөр монголчууд тивдээ тэргүүлж байгаа гэсэн харамсалтай дүн бий. Манай улсын хүн амын 34.1 хувь буюу 3 хүн тутмын 1 зүрх судасны өвчний улмаас нас бардаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Зүрх судасны өвчлөлийн голлох шалтгааны нэг нь амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт байдаг. Зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Дархлаа болон зүрх судасны тогтолцооны эмгэгүүдэд өртөх эрсдлийг бууруулж, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг сайжруулах, тэр дундаа зүрх хэмээн нандин эрхтний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя. 
Зүрхэнд сайн хүнснүүд
Авокадо
Авокадо нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг. Эрүүл мэндэд тустай энэхүү жимсэнд ашигтай өөх тос ихээр агуулагддаг нь цусан дахь холестерины хэмжээг бууруулж, тромб үүсэхээс сэргийлдэг байна. Үүгээр ч зогсохгүй авокадо жимсэнд цусны даралтыг хэвийн хэмжээнд нь барих кали агуулагдаг. Мөн хүний биед амархан шингэдэг ба E, B, A, C, K, PP, фолийн хүчил гэх мэт аминдэм, кальци, фосфор, төмөр, натрий зэрэг эрдэс бодис авокадо жимсэнд цогцоороо бий.
Зүрхэнд сайн хүнснүүдАспарагус
Хэрээний нүд хэмээн орчуулагддаг онцгой содон уг ногоонд зүрх судасны эрүүл мэндэд тустай амин дэм, эрдэс бодис ихээр агуулагддаг. Аспарагуст агуулагддаг К аминдэм нь цус бүлэгнэлтийн эсрэг үйлчилдэг бол кали нь цусны даралтыг хэвийн хэмжээнд барьдаг. Аспарагусыг цусны даралт ихсэх өвчин, захын нарийн судаснуудын цусан хангамжийг сайжруулахад хэрэглэхэд үр дүн сайтай байсныг анагаах ухааны судалгаанууд нотлосон нь бий.
Зүрхэнд сайн хүнснүүд
Хар шоколад  
Хар шоколад зүрх судасны тогтолцоонд төдийгүй тархины үйл ажиллагаанд ч тустай. Какаоны агууламж нь 70 хувиас их шоколадыг л “жинхэнэ” хар шоколад гэнэ. Хар шоколаданд агуулагдах антиоксидантууд нь артерийн судасны ханыг илүү уян хатан болгож, цусан дахь холестерины түвшинг бууруулдаг. 30 грамм хар шоколадыг долоо хоногт 2-3 удаа идэх нь зүрхний шигдээсээр өвчлөх эрсдлийг мэдэгдэхүйц бууруулдаг болох нь шинжлэх ухаанаар нотлогдсон.
Зүрхэнд сайн хүнснүүд
Яргай загас
Яргай загасны маханд агуулагдах ханаагүй тосны хүчил омега-3-т бүх ид шид нь оршдог. Омега-3 ихээр агуулсан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг бол ямар ч өвчин эмгэгээс айх хэрэггүй гэсэн үг ч бий. 178 гр яргай загасны 54 хувьд нь эрүүл мэндэд ашигтай өөх тос, 46 хувьд нь уураг агуулагддаг, нийт илчлэг нь 367 ккал байдаг учир таны биед өөх болж хуримтлагдахгүй. Яргай загасанд омега-3 амин хүчлээс гадна А, С амин дэм, кальци, төмөр зэрэг эрдэс бодис агуулагддаг нь зүрх судасны үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй аминдэм, эрдсүүд юм.
Зүрхэнд сайн хүнснүүд
Сармис
Сармисыг нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байгалийн гаралтай шилдэг антибиотик гэдэг. Сармисанд хүний эрүүл мэндэд тустай 150 гаруй аминдэм, эрдэс бодис агуулдаг. Хүн төрөлхтөн сармисыг зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэдгийг эрт дээр үеэсээ олж нээн, өдөр тутамдаа хэрэглэж ирсэн түүхтэй. Сармис цусны эргэлтийг сайжруулахаас гадна цусан дахь холестерины хэмжээг бууруулж, судасны бүлэг үүсэхээс сэргийлдэг.
Зүрхэнд сайн хүнснүүд
Сэвэг зарам
Хоол хүнсэндээ сэвэг зарам хэрэглэж байгаагүй бол одооноос хэрэглэж заншаарай гэж зөвлөх байна. Сэвэг зарамыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр зүрх судасны тогтолцооны эмгэг үүсэх эрсдлийг 82 хувиар бууруулдаг аж. Ургамлын гаралтай уураг ихээр агуулдаг нь хүний биед хурдан шингэдэг ба фолийн хүчил хамгийн ихээр агуулдаг хүнсний тэргүүнд бичигддэг.
Зүрхэнд сайн хүнснүүд
Чидун жимсний тос
Олив буюу чидун жимсний ач тусыг нэрлэвэл дуусашгүй урт үргэлжлэх биз. Тухайлбал, чидун жимсний тосонд ханаагүй тосны хүчил омега-3 ихээр агуулагддаг. Мөн холестерин агуулагддаггүй учир хүнсэндээ тогтмол хэрэглэснээр цусан дахь холестериныхоо хэмжээг бууруулж чадна. Холестрины хэмжээг бууруулснаар зүрх судасны тогтолцооны эмгэг, тэр дундаа зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлж чадна гэсэн үг юм. Мөн чидун жимсний тос Е аминдэмийн эх үүсвэр ба дархлаа  сайжруулдаг гээд олон сайн талтай.  
Зүрхэнд сайн хүнснүүд
Жүрж
Шүүслэг, амтлаг энэ жимсийг тогтмол хэрэглэдэг бол зүрх судасны өвчнөөр өвдөнө гэж санаа зовохгүй байж болно. C аминдэмээр баялаг төдийгүй кали ихээр агуулдаг нь цусны даралтыг хэвийн байлгаж, пектин нь холестерины хэмжээг бууруулж, зүрхний булчингийн эдүүд гэмтэхээс сэргийлдэг байна. 
Зүрхэнд сайн хүнснүүд
Бүхэл үрийн бүтээгдэхүүн
Бүхэл үрийн гурил, хивэг зэргийг хоол хүнсэндээ зохистой хэмжээгээр хэрэглэсэнээр хоол боловсруулах тогтоолцоо хэвийн ажиллахаас гадна зүрх судасны үйл ажиллагаанд маш тустай. Цусан дахь холестерины хэмжээг бууруулахаас гадна цусны даралтыг хэвийн хэмжээнд барьж, олон төрлийг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж чадах ид шид бүхэл үрийн бүтээгдэхүүнд бий.
Зүрхэнд сайн хүнснүүдУлаан дарс
Улаан дарсыг зохистой хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд нэн тустай. Улаан дарсанд агуулагдах полифенол хэмээх бодис зүрх судасны тогтолцооны өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Улаан дарсыг хамгийн ихээр хэрэглэдэг францчууд европын бусад орны иргэдтэй харьцуулахад зүрх судас, хоол боловсруулах тогтолцооны эмгэгт өртөх нь бага байгааг мэргэжилтнүүд анзаарчээ. Үнэндээ францчуудыг зөв хооллолтой гэж тодорхойлоход тун хэцүү. Тэд өөх тос ихтэй, шарсан хуурсан хоол, амттан ихээр хэрэглэдэг. Гэхдээ өдөр бүр улаан дарсыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг учир ходоодны төдийгүй зүрх судасны өвчлөлөөс айхгүй амьдарч чаддаг аж.
Eagle.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан