“Цэцэрлэгийн хоолноос хүүхэд шаардлагатай шим тэжээлээ авч чаддаггүй”

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2,400 төгрөг байдаг. Ийм хэмжээний мөнгөөр хүүхдэд шаардлагатай илчлэгийг өгч чаддаггүйг мэргэжлийнхэн онцолдог. Тиймээс эл зардлыг нэмэгдүүлэс эсвэл эцэг, эхээс нь талыг нь авдаг байхаар зохицуулах шаардлагатай талаар холбогдох алба хаагчид мэдээлж байсан. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын даргаар Т.Ням-Очироос тодруулахад “Бид мэргэжлийн байгууллагуудаас зөвлөх үйлчилгээ авч байгаа. Бүс болгон орон нутгийн онцлогтойгоо холбоотойгоор өөр, өөр үнэ, тариф тогтоох шаардлагатай эсэхийг судалж байна.
Одоогийн байдлаар цэцэрлэгийн хүүхэд өдөрт авах ёстой шим тэжээлийнхээ 50 хувийг л авч байна. Харин дотуур байрны хүүхдүүд шаардлагатай шим тэжээлийнхээ 30 орчим хувийг авч байна гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Тиймээс хоолны тарифыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сурагчдын хоолны үнийг нэмэгдүүлэх саналаа танилцуулсан. Засгийн газраас хамтарч ажиллах чиглэл, заавар өгсөн” гэв.
Эх сурвалж: Eagle.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан