Сургууль, цэцэрлэгийн эмч нар коронавирусийн шинжилгээ авах сургалтад хамрагдаж байна

НОК-ын Шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газраас ХӨСҮТ, СЭМҮТ-тэй хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын сургалт зохион байгуулж байна.
Энэ хүрээнд “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавируст халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ”, “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт”, “Коронавируст халдварын үеийн хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх нь” зэрэг сэдвээр сургууль, цэцэрлэгийн 1,000 гаруй багшид цахим сургалт хийсэн юм.
Дүүргийн онцгой комисс болон Эрүүл мэндийн төвөөс сургууль, цэцэрлэгийн эмч нарт Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, бүртгэх, мэдээлэх танхимын дадлага сургалтыг өчигдрөөс зохион байгуулж эхэллээ.
Сургалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 63, Сонгинохайрхан дүүрэгт 82, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 14 эмч хамрагджээ. Тэд халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт, хариу арга хэмжээ болон шинжилгээний сорьц авах, бүртгэх, мэдээлэх аргад суралцлаа.
Өнөөдөр Баянзүрх, Багахангай, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт, маргааш Налайх дүүрэгт энэхүү сургалт зохион байгуулагдах юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан