12-17 насны хүүхдүүдийн 80 хувийг бүрэн дархлаажуулаад байна

Хүүхэд багачуудын дунд халдвар хэр байгаа, сургууль, цэцэрлэгийн орчинд халдвараас хамгаалах ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн  Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бүрэн зайны сургалтад шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар цэцэрлэгийн 16 бүлэг зайны сургалтад шилжсэн. Нийслэлийн хэмжээнд 15 хүүхэд, 45 багш, ажилтан халдвар авсан байна.
Сургуулийн тухайд 55 бүлэг зайны сургалтад шилжиж, 150 хүүхэд, 11 ажилтан, 45 багш халдвар авсан. Халдварын тоо долоо хоног ирэх тусам буурч байгаа.
Цэцэрлэгийн багш, ажилчдын 70 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын 64.6 хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан. 12-17 насны хүүхдүүдийн 80 хувийг бүрэн дархлаажуулаад байна” гэв.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн хэмжээнд 92 эмийн санд хяналт шалгалт хийхэд 87 зөрчил илэрчээ. Жороор олгож буй эмийг хөтөлдөггүй, гарал үүсэл тодорхойгүй “Жор-50” эм худалдаалж байсан зэрэг зөрчил илэрсэн байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан