Нуруу цэх суух нь эрүүл мэндэд сайн биш



Австралийн Квинслэндийн их сургуулийн эрдэмтэд нуруу цэх суух нь эрүүл мэндэд сайн биш гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судлаачдын үзэж буйгаар сууж буй үедээ нуруугаа цэх байлгах шаардлагагүй гэнэ. Учир нь удаан хугацаанд ийм байрлалтай байх нь биед эвгүй, амаргүй байдаг аж.
Үүнээс өмнөхөн сууж байх үедээ нуруугаа цэх байлгавал нурууны дискэнд ирэх даралт багасдаг гэж үздэг байв. Харин Австралийн эрдэмтэд сайн дурын 10 хүнийг оролцуулан суух үед янз бүрийн байрлалыг дуурайхыг уриалжээ. Энэ үед тусгай аппаратаар нурууны бөгтийлтийг хэмжиж байв. Тэгтэл нурууны диск суултаас болж өөрчлөгддөггүй нь батлагдсан байна.
Эрдэмтэд ямар байрлалаар суух нь илүү эвтэйхэн болохыг үргэлжлүүлэн судалсаар байна. Тэд суух нь нуруунд сөргөөр нөлөөлдөг юм бол хүмүүс ийм удаан цагаар суухгүй байсан гэдэгт итгэлтэй байгаа аж.
Эх сурвалж: Mignews
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан