НУРУУ ӨВДӨХ ШАЛТГААН
- Амьдралын буруу хэвшил:
- Таргалалт, хөдөлгөөний дутагдал, ажлын нөхцөл гэх мэт
- Төрөлхийн багана нурууны эмгэг
- Осол гэмтэл
Нурууны өвдөлтийн үед дасгал хийх ямар хэрэгтэй вэ?
Эхний шалтгааны улмаас нурууны болон хэвлийн булчин суларч багана нурууг тогтвортой зөв байрлалд барих чадвараа алддаг. Үүний улмаас багана нуруу буруу байрлалтай болдог ба нуруу болон доод мөчний булчингууд чангарч хөдөлгөөн хийхэд хөшингө болдог. Энэ нь эргээд багана нурууны эмгэгийг үүсгэх шалтгаан болдог. Энэ байдлыг засахын тулд дасгал хийж нурууны булчинг сунган, багана нурууг тогтвортой барих чадварыг сэргээх шаардлагатай болдог.
ДООД МӨЧНИЙ СУНГАЛТЫН ДАСГАЛ
1. Өлмий рүүгээ аль чадахаараа сунаад 20 секунд бариад хоёр хөлөндөө ээлжлэн 10 удаа хийгээрэй.
2. Хөлийг цээж рүү нугалж тэврээд 10 секунд бариад хоёр хөлөндөө ээлжлэн 10 удаа хийгээрэй.
НУРУУНЫ СУНГАЛТЫН ДАСГАЛ
3. Дөрвөн хөллөсөн байдлаас арагш суусан байрлалд 10 секунд бариад 10 удаа хийгээрэй. Амьсгал түгжиж аваад хамраар гаргана.
4. Хөлөө өвдгөөрөө нугалж ачсан байдалтай суугаад эсрэг тал руу нь хэвлийгээрээ эргэн 10 секунд бариад хоёр тал руугаа ээлжлэн 10 хийгээрэй.
НУРУУ БОЛОН ХЭВЛИИН БУЛЧИНГИИН ДАСГАЛ
5. Толгой цээжээ газраас хөндийрүүлэн 10 секунд бариад 10 удаа хийгээрэй.
6. Хоёр хөлөө өвдгөөр нугалж хэвтсэн байдлаас таазаа өргөөд удаан буулгаарай.
НУРУУНЫ БУЛЧИНГИЙН ТЭСВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДАСГАЛ
7. Өлмий тохойн дээрээ тулж 10 секунд бариад 10 удаа хийгээрэй.
АНХААРАХ ЗҮЙЛС:
- Дасгал хийхдээ халуурах, ядрах зэрэг биеийн байдал тавгүй үед хийж болохгүй
- Дасгал хийхийн өмнө бие халаах зорилгоор 10 минут алхаад хийвэл илүү үр дүнтэй
- Дасгалыг тодорхой хугацаатай тоотой давтамжтай хийх хэрэгтэй
- Дасгал хийх үөд анхаарал болгоомжтой зөөлөн хөдөлгөөнөөр хийнэ.
- Дасгал хийгээд нурууны өвдөлт ихсэх зэрэг сөрөг мэдрэмж төрвөл хөдөлгөөн засалчаас зөвөлгөө аваарай.
ХОРИГЛОХ ХӨДӨЛГӨӨН
Доор байрлалтай зүйлийг өргөх үедээ аль болох биетэй ойр хагас суусан байдлаас дээш өргөх
Хүнд зүйл өргөхдөө хоёр гарт жинг тэнцүүлж өргөх
Ямар ч үед сууж байхдаа нурууг цэх, зөв сууж хэвших шаардлагатай.
Эх сурвалж: ГССҮТ