Нуруу нь хүний тулгуур эрхтэн тул тайван байдлын үед ч, хөдөлгөөний үед ч хамгийн их ачааллыг үүрч байдаг. Ялангуяа, бөхийх, тонгойх үед нурууны ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс нуруугаа хайрлах хэрэгтэй. Таны нуруу чилж өвдөх юм уу хөдлөхөд төвөгтэй болж өвчинтэй, зовиур шаналгаатай болвол эмчид яаралтай хандаарай. Нуруугаа хамгаална гэдэг нь нуруунд остеохондроз үүсэхээс сэргийлнэ гэсэн үг юм.
Хөдөлгөөний болон ачааллын үед гэнэт бүсэлхий нуруугаар өвдөж хөл рүү дамжих, нурууны хөдөлгөөн хязгаарлагдах, нуруу тэгш байдлаа алдаж хазгай болох, булчин чангарах, өвдөлт бүсэлхий нуруунаас өгзөг, гуя, шилбэний гадна талаар дамжиж, янгинаж өвддөг байна.
Ийм шинж тэмдэг илэрвэл мэдрэлийн эмчид даруй хандаж рентген зураг авахуулах шаардлагатаг дахин анхаарна уу.
Нуруу өвдөж остеохондроз үүсэхээс урьдчилан сэргийлж болно
Нурууны булчин, үе холбоосыг бэхжүүлэх дасгал хөдөлгөөн хийх, даарч хөрөх, хүнд юм болгоомжгүй өргөх, нэгэн хэвийн байрлалд удаан хугацаагаар ажиллах зэргээс сэргийлж байх нь чухал.
Мөн нурууныхаа өвчинг намдаахдаа ямар нэг зүйл хийж байх үедээ нэг байрлалд удаан суух буюу зогсохгүй байх, утсаар ярих үедээ чих мөрнийхөө хооронд утсаа удаан хавчуулахгүй байхыг хичээ. Ийм байдлаар удаан байх нь мөрний булчинд нөлөөлж улмаар нуруу өвддөг , хэрвээ машин барьдаг бол машинаа зогсоож гар, мөрөө амрааж байх, унтаж амрахдаа нягт хатуу гудсан дээр унт.
Мөн та унтахдаа даавууны өөдөс болон цайны хатаасан шаараар хийсэн нэг их өндөргүй дэртэй унтах хэрэгтэй.