Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарт хяналт шалгалт хийх үүргийг ЗГХЭГ-т өгчээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрүүл мэндийн салбарын асуудлуудыг нэгмөр шийдвэрлэх, цаашлаад энэ салбарт шинэчлэл хийхэд онцгой анхаарах үүрэг чиглэлийг өгсөн.
Өргөө амаржих газрын захирал, ажилчдын хоорондын зөрчил салбарын асуудлыг хөндөх үндсэн шалтгаан болсон. Өргөө амаржих газарт болсон үйл явдалтай холбогдуулан ЗГХЭГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, ажиллаж эхэлсэн. Захиргааны хяналт шалгалтыг ЗГХЭГ-аас зохион байгуулж, явуулна. Эмнэлгийн эмч ажилчдын сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар АТГ-т хандаж, хүсэлт тавьж байна” гэсэн мэдээллийг өглөө.