Н.Ганцэцэг: Сэтгэл түгших эмгэг 60-аас дээш хувьд ажиглагдсан


Т.САЙХАН
"Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг" ТББ, СЭМҮТ-өөс "COVID-19" халдвар бүртгэгдсэнээс хойш сэтгэцийн эрүүл мэндийн байдалд ямар өөрчлөлт орж буй талаар өнөөдөр /09.09/ мэдээлэл хийлээ. Хурлаар улсын хэмжээнд хийсэн сэтгэцийн  эрүүл мэндийн байдлыг тодорхойлох судалгааны дүнг танилцуулав.
АШУИС-ийн Сэтгэцийн тэнхмийн багш Н.Ганцэцэг: -Дэлхий нийтэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал зайлшгүй анхаарах сэдэв болсон. Эдийн засгийн уналт, ажилгүйдэл, эрүүл мэндийн айдас зэргээс хамаарч хүмүүст сэтгэлзүйн хямралууд үүсч байна. Тиймээс Монгол Улсын хэмжээнд асуумж судалгааг нэгдсэн байдлаар зохион байгуулсан. 2021-2022 онд буюу хөл хорионы төгсгөл үед таарсан судалгаанд 9000 хүн хамрагдсанаас нийт 7960 кэйс бүрдээд байна. Судалгааг түүвэр аргаар хийсэн бөгөөд иргэд төдийгүй онцгой нөхцөл байдалд ажилласан эмч, алба хаагчид хамрагдсан. Энэ статистикаас дүгнэхэд сэтгэл түгших эмгэг 60-аас дээш хувьд ажиглагдсан.Мөн Covid-19-өөр өвдсөн иргэдийн түгшилт, сульталтын шинж өвдөөгүй иргэдээс 1.9 хувиар өндөр байна" гэлээ. 
Эх сурвалж:www:polit.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан