ДЭМБ-ын мэргэжилтнүүд сармагчны цэцэг өвчний тархалтыг хязгаарлахад цаг алдах ёсгүйг анхаарууллаа



Одоогийн байдлаар сармагчны цэцэг өвчний халдвар хоёр долоо хоногийн дотор хоёр дахин нэмэгдэж байгаа бөгөөд вирусний тархалтыг хязгаарлах боломж улам бүр хумигдсаар байна хэмээн ДЭМБ-ын мэргэжилтнүүд анхаарууллаа. Мөн тус байгууллагын Европын бүсийн албанаас уг өвчний тархалт бүртгэгдсэн эсэхээс үл хамааран улс орнууд яаралтай арга хэмжээ авах ёстойг онцолсон байна.
Түүнчлэн ирэх сарын 2-ны өдөр гэхэд уг өвчин бүртгэгдсэн улсын тоо 70-аас 88 болж, одоогийн бүртгэгдээд буй 17800 халдварын тохиолдол 27 мянгад хүрч өснө хэмээн тооцоолжээ. Өмнө ДЭМБ сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг Европын бүс нутагт өндөр эрсдэлтэй, дэлхийн түвшинд дунд эрсдэлтэй гэж үнэлж байсан. Мэргэжилтнүүдийн зүгээс хэдхэн сарын дотор халдварын тохиолдол дээд цэгтээ хүрэх боломжтой хэмээн таамаглаж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан