Өөхтэй мах идвэл зөнөхгүй, мартахгүй, таргалахгүй, ядрахгүй, цөс өвдөхгүй

 
Мах бүрийн онцлог ач тусыг мэдээд аваарай
Монголчуудын хоолны үндсэн хольц нь малын мах мөн боловч бидний өвөг дээдэс, малчин ардууд буянт мал сүргээ хайрлан энхрийлж, зөвхөн зун, намрын улирал өнгөрч, малын сааль сүү татарсан үед хотон дахь малаасаа ялгаж заазалж иддэг, цагаан сараас хойш намар болтол тарга тэвээргээ авч гүйцтэл нь мал гаргахыг цээрлэдэг уламжлалтай байжээ.
Монгол малын мах бие махбодийн өсөлт, хөгжилт, нөхөн төлжилт, биеийн эсэргүүцлийг сайжруулж, уургийн хэрэгцээг хангахын зэрэгцээ өндөр илчлэг бүхий өөх тосоор бие махбодийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Махны уураг нь бие махбодид нийлэгжих замаар үүсдэггүй, үл орлогдох амин хүчлийн агуулсан төгөлдөр уургийн эх үүсвэр болдог.Махны найрлагын нэг гол бүрэлдэхүүн нь өөх тос. Өөх тос нь илчлэгийг ялгаруулах эх үүсвэр болдог.Маханд В-ийн төрлийн аминдэм, тухайлбал, В1, РР агуулагдана.Маханд карнозин, креатин, пурины суурь зэрэг хандлагч бодис байдаг нь шөлийг өвөрмөц амттай, хурц болгодог. Махны хандлагч бодис нь хоол боловсруулах эрхтний шүүс ялгаруулалтыг идэвхижүүлэн, хоолны шингэцийг сайжруулж өгдөг.Билчээрийн малын мах хүнд элемент багатайн дээр цацраг идэвхит изотопын бодисоор бохирдоогүй тул экологийн цэвэр маханд тооцогддог.Хонины мах
Монголчууд эрт дээр үеэс хонины махыг ихэд дээдэлж хүндэтгэл, ёслолын идээ болгохоос эхлээд нялх биетэй болон хөгшин настай хүмүүсийн биеийг тэнхрүүлэх зориулалтаар жилийн аль ч улиралд хэрэглэж иржээ.
Монгол хонины мах амт чанар сайтай нь булчин махны ширхэг нарийн байдагтай холбоотой юм.
Яс, өөх махны хамгийн зохистой харьцаа нь 1:5 бөгөөд энэ нь шүдлэн хонинд тохиож байгаа нь монголчууд идшиндээ гол төлөв шүдлэн хонь хэрэглэдгийн нэг үндэс байж болох юм.
Хонины дотор махыг монголчууд хүнсэнд бүрэн ашиглаж заншсан нь тэдгээрийн уургийн агууламж, бусад үнэт чанартай холбоотой байна.
Хонины сүүлэнд агуулагддаг Д,С, А, К аминдэмүүд сулвдаа, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж цус багадалтаас сэргийлдэг.
Хонь нь 80 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос 30 орчим зүйл нь эмийн ургамал байдаг. Ийм учраас амаржсан эхэд шинэ хонины шөл уулган, нярай хүүхдийг хонины ясаар угаажхонины уураг сүүлний өөх хөхүүлдэг уламжлалтай.Хонины сүүл хөхсөн хүүхэд ханиаданд нэрвэгдэх нь бага.Хонины сүүл, өвчүүний хэрсэнгийн өөх нь ханаагүй хүчил ихтэй, царцах нь удаан, тэжээллэг чанар өндөр, кальци ихтэйг судалгаагаар тогтоосон.
Сүүлэнд кальци ихээр агуулагддаг учир түүнийг хөхсөн хүүхэд рахит, тархины даралттай болдоггүй.
Монгол хүн оюуны өндөр чадвартай, хурдан сэтгэмжтэй нь багад нь хонины сүүл хөхүүлдэгтэй холбоотой гэж үздэг. Бас дархлаа сайжруулдаг.Хонины сүүлний үзүүрийн хэсэгт исэлдэлт явагдаж байхад угийн хэсэгт аажим явагдах магадлалтай байгаа нь удаан хадгалах нөхцөл бүрдүүлдэг

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан