Сувилагч тусгай мэргэжилтнүүдийн "Эрдмийн чуулган 2021-2022" эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа



Олон улсын СУВИЛАГЧДЫН өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн 10 гаруй судлаач сувилагч нарын дунд зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УХААНЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Я.ЭНХЖАРГАЛ зочин шүүгчээр, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, АУ-НЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР З.БАЛДАНДУГАР, БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ДАРГА Д.ӨЛЗИЙСАЙХАН нар тус тус оролцлоо.
"Эрдмийн чуулган-2021-2022" эрдэм шинжилгээний хуралд
Тэргүүн байрыг Эрүүл мэндийн төвийн мэдрэлийн тасгийн сувилахуйн баг "Ээлжийн ажилтай сувилагч, мэргэжилтнүүдийн нойрны чанарыг судлах нь" сэдвээр,
Дэд байрыг Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасгийн сувилахуйн баг "Архины хордлоготой үйлчлүүлэгчид үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээнд зарцуулж буй хугацааг тодорхойлох нь", сэдвээр,
Гуравдугаар байрыг Ахмадын салбар эмнэлгийн сувилахуйн баг "Сэндэн-4 тангийн эмчилгээний үр дүн" сэдвээр тус тус эзэллээ.
Сувилагчиддаа цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан