-Сайн байна уу? Манай уншигчдад Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилахуйн албаа танилцуулна уу?
БЗД-ийн ЭМТ-ийн Сувилахуйн алба нь 2002 онд байгуулагдсан. Сувилахуйн албыг байгуулснаар сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, сувилахуйн тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болсон. 2016 онд Сувилахуйн албаны бүтэц, дүрэм чиг үүргийг батлуулан мөрдөж ажиллаж байгаа.
Манай алба нь үйлчлүүлэгчид чанартай, хүртээмжтэй, аюулгүй сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготой.
Бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгохСувилагчдын ажлын ачаалалыг багасгахСувилагчдын мэдлэг, чадвар, дадал хандлагыг ахиулахСувилахуйн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилттой ажиллаж байна.-Сувилахуйн албаны бүтэц, зохион байгуулалтын хувьд:
Албаны даргаАрга зүйчАхлах сувилагч -3 /Салбар амбулатори поликлиникийн ахлах сувилагч / ӨЭМТ-н ахлах сувилагч -27Сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэй. Сувилагчдын боловсролын түвшин
Дипломын боловсролтой сувилагч –80%Бакалаврын боловсролтой сувилагч –20% Мэргэжлийн зэрэг
Ахлах зэрэгтэй –46Тэргүүлэх зэрэгтэй –3Магистр –1 сувилагч тус тус ажиллаж байна.-Сувилахуйн албаны үйл ажиллагааг танилцуулаач?
Бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгохСувилагчдын ажлын ачаалалыг багасгахСувилагчдын мэдлэг, чадвар, дадал хандлагыг ахиулахСувилахуйн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилттой ажиллаж байна.-Сувилахуйн албаны бүтэц, зохион байгуулалтын хувьд:
Албаны даргаАрга зүйчАхлах сувилагч -3 /Салбар амбулатори поликлиникийн ахлах сувилагч / ӨЭМТ-н ахлах сувилагч -27Сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэй. Сувилагчдын боловсролын түвшин
Дипломын боловсролтой сувилагч –80%Бакалаврын боловсролтой сувилагч –20% Мэргэжлийн зэрэг
Ахлах зэрэгтэй –46Тэргүүлэх зэрэгтэй –3Магистр –1 сувилагч тус тус ажиллаж байна.-Сувилахуйн албаны үйл ажиллагааг танилцуулаач?
Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна, Дээд байгуулагаас тусламж үйлчилгээний чиглэлээр гарсан тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, тэдний мэдлэг мэргэжил, ур чадвар,хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.
Сувилахуйн алба нь төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүэх болон мэргэжлийн зэрэг ахиулах, эрдэм шинжилгээ судалгааны ажилд оролцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг. Шинээр ажилд орсон сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэнд зориулан чиглүүлэх хөтөлбөр боловсруулан ажлын байранд онол болон дадлагын сургалтыг тогтмол хийж мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг сайжруулахад анхаарч ажилладаг.
Бидний үзүүлэх тусламж үйлчилгээ:
Мэс засалМэс заслын дараах боолтууд, бэртэл гэмтэл, түлэгдэл, хөлдөлтийн анхан шатны тусламж үйлчилгээЧих хамар хоолойн эмчилгээ, сувилгааАмны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөөСүрьеэ өвчний үеийн эмийн болон эмийн бус эмчилгээ, сувилгааДархлаажуулалтБЗДХӨ-ний үеийн эмчилгээ, шинжилгээ, зөвлөгөө, ДОХ/БЗДХӨ-нөөс урьдчилан сэргийлэх тухай сургалтДотрын сувилахуй:Зүрх судасДотрын өвчний үеийн үзлэг оношилгоонд үйлчлүүлэгчийг бэлтгэх, эрүүл зөв хооллолтын зөвлөгөөБулчирхай(зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, ЧШ-гийн эм, тарианы хэрэглээ, тарилга тарих аргачлал, өөрийн хяналтын талаар сургалт, зөвлөгөө)Хавдрын үеийн сувилахуйн тусламж (хэвтрийн үйлчлүүлэгчдэд гэрээр асаргаа сувилгаа хийх, зөвлөгөө өгөх)Өдрийн эмчилгээ(бүх төрлийн тарилга)Нүдний хараа, шалгах, нүд угаах, зөвлөгөө өгөх, эмчилгээнд эмчид туслахЗонхилон тохиолдох сэтгэцийн өвчний үеийн асаргаа, сувилгаа, зөвлөгөөЭх, хүүхдийн сувилахуй:Өсвөр насны хүүхдийн эрүүл хооллолт, өсөлт, сэтгэлзүйн зөвлөгөөЭх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ/ жирэмсний эрт үеийн хяналт, жирэмсэн үеийн хэмжилтүүд, эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ, зөвлөгөө, хооллолт, дасгал хөдөлгөөний сургалтЛаборатори –бүх төрлийн шинжилгээРентген зураг авахУламжлалт, сэргээн засах эмчилгээ, сувилгаа (бүх биеийн болон хэсэгчилсэн иллэг, массаж, бумба, төөнүүр, хөдөлгөөн засал)Нөхөн сэргээх тусламж үйлчилгээ (шарлага, утлага, татлага, парапин)Баянзүрх дүүргийн 27 Өрхийн эрүүл мэндийн төвийн анхан шатны сувилахуйн тусламж үйлчилгээ:Биеийн жин, өндөр, амин үзүүлэлт хэмжих, бүх төрлийн тарилгуудУмайн хүзүүнээс эсийн шинжилгээ авахГэр бүл төлөвлөлт, жирэмсний эрт үеийн хяналт, шинжилгээ, төрсний дараах сувилахуйЖирэмслэхээс хамгаалах, витамин, төмрийн бэлдмэлийг эмчийн заалтаар өгөхНярай хүүхдийн сувилахуйХүүхдийн өсөлт, хөгжилтийг хэмжих, эрүүл амьдралын дадал хэвшил олгох сургалт, зөвлөгөө өгөхХэвтрийн үйлчлүүлэгчийн хэсэгчилсэн болон бүтэн биеийн угаалга, холголт цооролтоос сэргийлэх зөвлөгөө өгөхТэмбүүгийн сорил тавих, шинжилгээнд хамруулахГэрээр нярай, 0-1 насны хүүхэд, өндөр настан, хэвтрийн үйлчлүүлэгч, жирэмсэн ээжийг эргэн асаргаа сувилгаа үзүүлэх, зөвлөгөө өгөхНэмэлт болон нөхөн дархлаажуулалтанд гэрээр, их дээд сургууль, ЕБС болон албан байгууллагаар явахНастны сувилахуйн тусламжБайгууллага, олон нийт, хамт олон, хувь хүнд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулах, гарын авлага зөвлөмж боловсруулан тараахХалдварт өвчний үеийн голомтын арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт зэрэг тусламж үйлчилгээг үзүүлж ажилладаг. -Баярлалаа. Ажлын амжилт хүсье!