Хүний сэтгэл зүйн талаарх сонирхолтой арван баримт


1. Хүн хязгааргүй олон найзтай болох боломжтой гэж бодож байна уу? Тэгвэл та буруу бодож байна. Хүн амьдралдаа дунджаар 150 хүнтэй л найзалж, нөхөрлөдөг аж.
2. Хар дарсан зүүд зүүдлэгдээд байвал шөнө унтаж байхдаа даарснаас болсон байх магадлалтай. Унтлагын өрөөнд хүйтэн байх тусам таагүй зүүд зүүдлэх магадлал ихэсдэг  нь шинжлэх ухаанаар нотлогдсон байна.
3. Санаа зовнил, стрессийг тайлах шилдэг арга бол ном унших юм. Ном унших нь согтууруулах ундаа хэрэглэх, гадуур зугаалах, цай уух эсвэл хөгжим сонсохоос хамаагүй илүү үр дүнтэй бас хурдан нөлөөтэй.
4. Дэлгүүр, худалдааны төвүүд хүний сэтгэл зүйд нөлөөлөх сурталчилгааг байнга хийдэг. Тухайлбал: кассын дэргэд бохь, шоколад, жижиг эд зүйлс байрлуулах, хямдрал гэсэн тод, олон өнгийн бичигтэй самбарууд байрлуулах гэх мэт. Шошгон дээр “оймс-2000 төгрөг” гэж бичихийн оронд “таван оймс-10000 төгрөг” гэж бичвэл борлуулалт нь хоёр дахин нэмэгддэг байна.
5.Шөнө таваас бага цаг унтаж амардаг бол та 8–9 цагийн хэвийн нойртой хүмүүстэй харьцуулахад сэтгэл гутралд орох, өвдөх магадлал гурав дахин өндөр байдаг байна.
6.Танихгүй эрэгтэйг сонжиход эмэгтэй хүнд 45 секунд шаардагддагийг сэтгэл судлаачид тогтоожээ. Эмэгтэйн нүд эрэгтэйн бие дээр арван секунд, нүдэн дээр найман секунд, үс долоон секунд, уруул, эрүү арван секунд, мөр, гаран дээр таван секундийн турш тогтож, эцсийн дүгнэлтээ гаргадаг гэнэ. Харин сүүлийн таван секундэд ядам хуруун дахь бөгжийг нь аждаг.
7.Хэн нэгэн тантай ярилцаж байх үедээ ямар нэгэн зүйл санахыг оролдохдоо нүд рүү тань харсаар байвал худлаа ярьж байна гэсэн үг.
8.Бүх өвчин эмгэгийн 90% нь сэтгэл зүйтэй холбоотой. Сэтгэл санаагаа тайван болгож чадсан хүн л бүрэн эдгэрдэг.
9.Нүүр нүүрээ харалцан ярилцаж байгаа хүмүүс бие бие рүүгээ байнга харж чаддаггүй байна. Нийт хугацааны 60%-ийг л харц тулж ярилцдаг.
10.Тархи нь ямар нэгэн зүйлийн талаар бодож, завгүй ажиллаж байх үед хүн өөрийгөө аз жаргалтай, амжилттай яваагаа мэдэрдэг. Гэхдээ нэгэн хэвийн, уйтгартай ажил биш харин анхаарлаа байнга өөр өөр тийш хандуулж, олон янзын ажил хийж байх үед хүн аз жаргалтай болдог байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан