ДЭМБ-ын удирдлагууд 5-р сарын 4-нд мэдээлэл хийх үеэрээ: "Өмнөд Африк болон Америкт коронавирусийн шинэ хувилбар илэрсэн ч вакцинжуулалт хүнд хэлбэрээр өвдөх, нас барах эрсдэлийг бууруулах нөлөө маш сайн байна. Ийм учраас ДЭМБ цаг алдалгүй вакцинд хамрагдахыг санал болгож байна" гэжээ.
Тодруулбал ДЭМБ-ийн Ерөнхий Захирал Тедрос Адханом Гебрейесус: " Омикрон омгийн нөлөөгөөр Америк болон Африк тивд өвчлөл нэмэгдэж байна. Өмнөд Африкт өнгөрсөн жилийн сүүлчээр омикрон омог илэрснээс хойш BA.4 болон BA.5 гэх омикроны шинэ омог илэрсэн нь Өмнөд Африкт өвчлөл эрс нэмэгдсэний шалтгаан болж байна.Эдгээр шинэ омгоос үүссэн өвчлөл нь омикроны бусад омгоос хүнд эсэхийг тогтооход арай эрт. Гэхдээ статистикаас харахад вакцинд хамрагдах нь хүнд өвчлөл болон нас барахаас сэргийлэх хамгийн чухал хамгаалалт болж байна." гэсэн байна.
Х.Цэцэн
https://www.sonin.mn/news/culture/129999