ДЭМБ шинэ омгийг нэрлэхдээ яагаад хоёр үсэг алгассан бэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн шинэ омогт нэр өгөхдөө грек цагаан толгойн 15 дахь үсэг болох “омикрон” гэж нэрлэсэн билээ. Ингэхдээ «ню» (nu), «ши» (xi) гэсэн хоёр үсгийг алгасчээ. Энэ нь олон хэлэнд дуудлага нь төөрөлдөх вий гэсэнтэй холбоотой гэнэ.
Жишээ нь nu нь англи хэлний new (шинэ) гэдэг үгтэй адилхан сонсогдох бол, xi нь Хятадад өргөн тархсан овог бөгөөд Хятадын дарга Ши Жиньпиний ч овог болдог аж.
ДЭМБ-ын хэвлэлийн албанаас өвчин, вируст нэр өгөхдөө аль болох ямар нэгэн улсын нийгэм, соёл, үндэстэн, бүс, мэргэжил, эсвэл угсаатныг доромжлохгүй байхыг хичээдэг гэжээ.
ДЭМБ 2021 оны тавдугаар сараас эхлэн коронавирусийн хувилбаруудад нэр өгөхдөө газарзүйн нэршлээс татгалзаж, “аюул дагуулах”, “сонирхол татах” хувилбаруудыг грек цагаан толгойн үсгээр нэрлэдэг болсон.
ДЭМБ-ын «аюул дагуулах» хувилбарт өдгөө коронавирусийн «альфа», «бета», «гамма», «дельта», «омикрон» гэсэн 5 хувилбар багтаж байна. Хамгийн сүүлд гарсан хувилбарын хувьд маш олон тооны мутациараа ялгардаг гэж Өмнөд Африкийн эрдэмтэд арваннэгдүгээр сарын сүүлчээр мэдэгдсэн билээ. Шинэ омог Их Британи, Бельги, Итали, Герман, Нидерланд, Израил зэрэг олон улсад илрээд байгаа аж.
Эх сурвалж: MEDUZA
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан