Маш хүнд хүний тоо 51 болон буурч, сүүлийн долоо хоногт 4025 иргэн эдгэрчээ

Шинээр илрэх COVID-19-ийн тохиолдол буурахын хэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо багасаж байна.
Тодруулбал, долоо хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр халдварын улмаас эмнэлэгт 4,259, гэрийн хяналтанд 7,828 хүн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 8,047 иргэн гэртээ болон эмнэлэгт эмлүүлж байна.
Өөрөөр хэлбэл, долоо хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 1,334-өөр, гэрийн хяналтад байсан иргэдийн тоо 2,706-аар буурсан буюу эндэгдлийг тооцолгүйгээр 4,025 иргэн эдгэрч тусгаарлалтаас гарсан гэж тооцож болохоор байна.
Мөн хугацаанд хүндэвтэр хүний тоо 596, хүнд хүний тоо 203-аар, маш хүнд хүний тоо 41-ээр буурчээ.
Одоогоор хөнгөн хэлбэрийн оноштой 5,122 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 2,925 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эмнэлэгт байгаа иргэдийн 36.8 хувь нь хөнгөн оноштой бол 63.1 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан