Сүүлийн 24 цагт 860 иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, гурван хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,055 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Халдварын 584 тохиолдол нь Улаанбаатар хотод, 276 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бол халдвар авсан 6449 хүн эмнэлэгт, 32.667 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байна.