Хятадын Сиань хотод COVID-19 дэгдэж, хүн амаа шинжилгээнд хамруулж эхэлжээ

Хятадын Сиань хотод COVID-19 цар тахал дэгдэж, хүн амаа өргөн цар хүрээтэй шинжилгээнд хамруулж эхэлжээ. Үүний зэрэгцээ амралт зугаалгын улирал эхлэхээс өмнө хотын эрх баригчид сая сая оршин суугчдаа коронавирусын шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна.
13 сая орчим хүн амтай Сиань хотод Мягмар гаригт хийсэн шинжилгээний дүнд коронавирусын 42 шинэ тохиолдол илэрчээ. Хотын эрүүл мэндийн комиссын мэдээлснээр арванхоёрдугаар сард оношлогдсон халдварын тоо 9-91 болж өсчээ.
Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хотын сургууль болон томоохон үзвэр үйлчилгээний газрууд хаагдсан бөгөөд эрх баригчид иргэдийг олноор цугларахаас зайлсхийхийг уриалж эхэлжээ. Мөн Хятадын нийслэл Бээжин хотын удирдлага оршин суугчдаа COVID-19-ээс урьдчилан сэргийлж, амралтын өдрүүдэд гадуур явахгүй байхыг зөвлөх болжээ.
Сиань хотын тухайд зөвхөн COVID-19-ийн тархалт бүртгэгдээд зогсохгүй цусархаг халууралт буюу мэрэгч амьтдаас тархах боломжтой, цочмог халууралттай вируст өвчний хэд хэдэн тохиолдол илэрсэн талаар хэвлэлүүд онцолж байна.
Орон нутгийн эрх баригчид вакцин хийлгэснээр уг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой учраас хотын иргэдийг сандралд автахгүй байхыг уриалав.
Эх сурвалж: INTERFAX
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан