Өнгөрсөн оны 12 дугаар сард коронавирусний халдвар анх дэгдсэн Хятадын Ухань хотын бүх оршин суугчийг 10 хоногийн дотор коронавирусний шинжилгээнд хамруулна гэж "Пэнпай" сонин мэдээлэв.
Тус сонинд мэдээлснээр, хотын цар тахалтай тэмцэх шуурхай штабаас бүх оршин суугчид коронавирусний нуклейн хүчлийн шинжилгээ хийхийг үүрэг болгожээ. Тавдугаар сарын 9, 10-нд Ухань хотод коронавирусний халдварын зургаан шинэ тохиолдол бүртгэдсэний дараа ийм шийдвэр гаргасан байна. Тус хотод халдварын шинэ тохиолдол 35 хоногийн дараа дахин илэрсэн нь энэ юм.
Халдвар авсан хүмүүс Дунсиху дүүргийн оршин суугчид бөгөөд тэдний хоёр нь гэрлэсэн хос аж. Хотын хүн амын нягтрал, дүүрэг тус бүрийн оршин суугчдын тоог үндэслэн оршин суугчдыг нийтээр нь шинжилгээнд хамруулах төлөвлөгөө боловсруулахыг хотын эрх баригчдад даалгасан байна. Иргэдийг шинжилгээнд хамруулахад тэдэнд 10 хоногийн хугацаа өгчээ.