Хангалттай нойр авахын тулд юу идэх вэ?

Тэжээллэг хоол хүнс, дасгал хөдөлгөөн тэр дундаа сайхан нойрсох нь хүний хамгийн чухал хэрэгцээний нэг. Бат бөх 7-8 цагийн нойр авахад л маргааш нь юуг ч хийхэд бэлэн сэрдэг. Хооллолт, нойр мөн дасгал хөдөлгөөн гурвуулаа харилцан цогцолж гэмээ нь урт хугацааны турш эрүүл энх амьдарч чадна.
  Таргалалт, зүрхний шигдээс, чихрийн шижин зэрэг бусад өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд бид нойроо нэн тэргүүнд тавих хэрэгтэй юм. Унталтандаа анхаарснаар таны биед яг ямар эрдэс бодис хэрэгцээтэй байгааг анзаарч, түүний дагуу ухамсартайгаар хооллох боломж бүрдэнэ.
Хооллох хэв маяг нойронд нөлөөлдөг
Насанд хүрсэн хүн дунджаар 7-8 цагийн нойр авах ёстой боловч 3-н хүн тутмын 1 нь л авч чаддаг байна. Нойртойгоо тэмцэлдэхийн хажуугаар жинтэйгээ мөн үзэлцэх гээд олон асуудал тулгараад байна. Судалгаанаас үзэхэд өдөрт 8-н цагийн нойр авдаг хүмүүсийг харьцуулахад ердөө 4-н цаг унтдаг хүмүүс 300 калор илчлэг илүү авдаг ажээ.
 Нойргүйдэх үед хоолны дуршилд нөлөөлдөг гормонууд тасалддаг байна. Грелин нь бидний хоолны дуршлыг нэмэгдүүлдэг бөгөөд лептин нь бидний цатгалан байдлыг мэдрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энгийнээр, хангалттай унтахгүй бол герлин нэмэгдэж лептин буурдаг ажээ. Судлаачид 495 эмэгтэйн нойрны үзүүлэлт, хооллолтын хэмжээ чанар дээр ажиглалт хийхэд нойр муу авах нь чанар муутай хоол их хэмжээгээр идэж байгаатай шууд хамааралтайбайжээ.
 Тэгвэл сайн унтахын тулд юу идэх вэ?      
 Mediterranean хэмээх хоолны дэглэмийн талаар дуулж байсан уу? Шинэхэн хүнсний ногоо, бүхэл үрийн талх, будаа, самрыг голчлон хэрэглэх ба гурилан бүтээгдэхүүн, хэт боловсруулсан мөн хөлдөөсөн хүнс, лаазалсан бүтээгдэхүүн болон спиртийн хэрэглээг хязгаарлан бага хэрэглэхэд анхаардаг дэглэм юм.
 Энэ дэглэм яагаад нөлөөтэй вэ?              
 Учир нь үүнд багтдаг гол хүнс болох сүү сүүн бүтээгдэхүүн, загас, интоор, киви зэрэг нь мелатонин, серотонин, омега-3 мөн витамин Д-р баялаг. Эдгээр шим тэжээлийн бодисууд нь серотониныг зохицуулахад тусалдаг бөгөөд улмаар нойронд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.      
 Нойр дутуу байх нь биднийг илүү их идэж, эрүүл бус хоол хүнс сонгоход хүргэдэг. Та заавал хатуу дэглэм барих шаардлагагүйгээр эхний ээлжид хэт боловсруулсан болон гурилан бүтээгдэхүүнээс татгалзан нойрны хэмнэлээ зохицуулж чадвал жингийн асуудал мөн шийдэгдэх боломжтойг харуулж байна.
Эх сурвалж: mlctraining.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан