Хятадын эх газарт даваа гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 11 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв. Шинээр илэрсэн тохиолдлуудын долоо нь Ляонин мужид, хоёр нь Хар мөрөн мужид бүртгэгдсэн бол Бээжин хот, Юньнань мужид тус тус нэг тохиолдол илэрчээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 11 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн бол халдварын сэжигтэй нэг тохиолдол Шанхай хотод зөөвөрлөгдөн иржээ. Тухайн өдөрт халдвараар нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Хятадад өдөрт илэрсэн халдварын тохиолдлууд /11 дүгээр сарын 3-наас 11 дүгээр сарын 15/
Хятадын эх газарт даваа гаргийн байдлаар халдварын 98337 тохиолдол илэрснээс 92406 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас баржээ. Одоогоор нийт 1295 хүн эмчлүүлж байгаагаас 20 хүний биеийн байдал хүнд байна.
Мөн сүүлийн 24 цагт халдварын шинж тэмдэггүй 13 тохиолдол илэрсний 11 нь эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Ингэснээр даваа гаргийн байдлаар эмнэлгийн хяналтад байгаа ийм тохиолдлын нийт тоо 510-т хүрснээс 359 нь зөөвөрлөгдөн ирсэн байна.
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар, Хонконгт халдварын 12387 тохиолдол илэрснээс 12092 хүн эдгэрч, 213 хүн нас барсан бол Макаод 77 тохиолдол илэрч, 76 нь эдгэрчээ. Мөн Тайваньд 16496 тохиолдол илэрснээс 13742 хүн эдгэрч, 848 өвчтөн нас барсан байна.