Хятадад коронавирусний халдварын 15 шинэ тохиолдол илэрчээ


БЭЭЖИН. /Xinhua/. Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-д коронавирусний халдварын шинж тэмдэгтэй долоо, шинж тэмдэггүй найман тохиолдол илэрсэн бөгөөд 18 хүн эдгэрч, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.
Халдварын шинж тэмдэгтэй долоон тохиолдлын зургаа нь Зилинь мужид илэрсэн бол нэг тохиолдол нь зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд Шанхайд бүртгэгдсэн байна. Хятадад коронавирусний халдвар гаднаас орж ирсэн нийтдээ 1692 тохиолдол бүртгэгджээ. Одоогоор халдвар тээж ирсэн 64 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа бол 1628 нь эдгэрсэн байна. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш  82 926 хүн халдвар авч, 78 189 хүн эдгэрсэн бол 4633 хүн нас баржээ. Одоогоор 104 хүн өвчилсөн бөгөөд 10 хүний биеийн байдал хүнд байна.
БНХАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сарын 1-нээс халдварын шинж тэмдэггүй өвчлөлийн талаар мэдээлж эхэлсэн билээ. Өнгөрсөн 24 цагийн байдлаар найман ийм тохиолдол илэрсний нь долоо нь дотооддоо, нэг нь гаднаас орж ирсэн байна. Одоогийн байдлаар шинж тэмдэггүй 750 тээгч эмнэлгийн хяналтад байгаа ажээ.  


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан