Нэг шөнийн дотор 13 хүн угаартлаа

Өнгөрсөн амралтын өдөр эмнэлэг болон цагдаагийн байгууллагад угаартсан дуудлага цөөнгүй иржээ. Дуудлага өгсөн айлууд бүгд сайжруулсан түлш хэрэглэсэн бөгөөд гэр бүлээрээ угаартаж зарим нь эмнэлгийн тусламж авч, ЭНЭМҮТ-д хүргэгдээд байна. Тодруулбал,
·         Сүхбаатар дүүргийн 20-р хороонд оршин суух  Б.Д /18 настай эм/, Б.Э /7 настай эр/ нар өчигдөр гэртээ
·         Сонгинохайрхан дүүргийн 05-р хороонд оршин суух  Д.Э /37настай эм/  Г.Э /1.7 сартай эм/ нар өчигдөр гэртээ
·         Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд оршин суух  Ж.Д /37 настай эм/, У.М /16 настай эм/, У.Д /12 настай эрэгтэй/, У.Б /9 настай эм/, У.С /9 настай эмэгтэй/ нар өчигдөр гэртээ
·         Чингэлтэй дүүргийн 7-р хороонд оршин суух  Ж.Д /23 настай эм/, У.Т /24 настай эр/, Т.Ж /7 настай эр/, нэг сартай Т.О нар өчигдөр гэртээ тус тус угаартсан байна.
Сайжруулсан түлш хэрэглэсэн айлын есөн  хүүхэд аав ээжийн хамт угаартсан байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид  сайжруулсан түлш хэрэглэх заавартай танилцаж угаартах эрсдэлээс сэргийлнэ үү.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан