-Дуудлага өгөх гэсэн юм, эмчээ?
-Машин байхгүй.
-Бид нар өөрийнхөө унаагаар очоод таныг авчих уу?
-Би хүний хувийн унаанд сууж явдаггүй...
Эмчийн ийм харилцаанаас үүдэн эрдэнэт хүний амь нас эндэж. Нэг эмч ийм үйлдлийг хоёр удаа гаргаснаас болж хоёр хүн нас барчхаад байна. Гэтэл дээд шатных нь байгууллагууд таг чиг суугаа нь “Хонхорын ард түмнээс дахиад цааш нь харуул” гэж тушаасантай агаар нэг сонсогдож байна.
БЗД-ийн 11-р хорооны Эрүүл мэндийн төвийн дарга н.Амаржаргал гэгч нь уг албан тушаалд томилогдоод хоёр сар болж байгаа бөгөөд хатуухан хэлэхэд тэрбээр хоёр удаа жижүүрт гарахдаа хоёр хүнийг нөгөө ертөнц рүү илгээчхэж.
н.Амаржаргал эмч өмнө Гачууртын эмнэлэгт ажиллаж байсан бөгөөд тэндээс бас л асуудалтайгаар Хонхорт ирсэн гэж ард иргэд нь ярьж байв.
Хонхорын эмнэлэг тухайн үед машингүй байсан уу гэвэл үгүй. Тус эмнэлэгт гурвын гурван автомашин байх учиртай. Тийм байтал ядаж нэг нь байхгүй байсан гэхээр Амаржаргал эмч энэ эмнэлгийг яаж удирдан ажиллаж эмчийн үүргээ хэрхэн биелүүлж байгаа нь ч харагдаж байгаа юм.
Иймд мэргэжлийн байгууллагууд ХОНХОРТ БОЛЖ байгаа асуудалд анхаарлаа хандуулна уу.
Үргэлжлэл бий.
https://erennews.mn/article/50542