Токио олимптой холбоотой халдварын тоо 300-д дөхжээ

Сүүлийн 24 цагт Токио-2020 олимптой холбоотой коронавирусний халдварын 18 шинэ тохиолдол илэрч, нийт халдварын тоо 294-д хүрлээ гэж зохион байгуулах хорооноос мэдээлжээ.
Олимпын тосгонд байрлаж байсан Грекийн уран сайхны сэлэлтийн тамирчны шинжилгээ эерэг гарчээ. Шинэ тохиолдлуудын 10 нь гэрээт ажилтнууд, тав нь албаны хүмүүс, нэг сайн дурын ажилтан, хэвлэл мэдээллийн нэг ажилтан байна.
Зохион байгуулах хорооны мэдээллээр, ням гарагийн байдлаар олимпод оролцохоор нийт 41997 хүн Японы хилээр нэвтэрчээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан