Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2485 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 1437 нь Улаанбаатар хотод, 1048 нь орон нутагт батлагджээ. Ингэснээр манай улсад дотоодын халдварын нийт тохиолдол 117 963, эмнэлгээс шалтгаалсан 219, зөөвөрлөгдсөн 555, Улаанбаатарынх 91 308, орон нутгийнх 25 833 болж байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлыг задалбал,
Орхон аймагт 95,
Дархан-Уул аймагт 97,
Хөвсгөл аймагт 33,
Сэлэнгэ аймагт 123,
Булган аймагт 36,
Увс аймагт 29,
Ховд аймагт 75,
Хэнтий аймагт 49,
Архангай аймагт 68,
Дорнод аймагт 26,
Өвөрхангай аймагт 19,
Говь-Алтай аймагт 45,
Баянхонгор аймагт 83,
Баян-Өлгий аймагт 12,
Завхан аймагт 36,
Хэнтий аймагт 49,
Говьсүмбэр аймагт 13,
Дундговь аймагт 16,
Сүхбаатар аймагт 80 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 15 хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 578 хүн эндээд байна.