ЭМЯ: 26 хүнээс Covid-19 нэмж илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэж байна.  Өчигдөр /2020.11.26/ нийт 18031 хүнд PCR шинжилгээ хийхэд 26 хүнээс Covid-19 илэрч, дотоодын халдвар 300 боллоо. Батлагдсан 26 тохиолдлын хоёр нь нийслэлд , Сэлэнгэ аймагт ес, Орхон аймагт нэг, Дархан-Уул аймагт 11 иргэнээс халдвар нэмж илэрчээ. Монгол Улсад батлагдсан халдварын тоо 738 болж, 347 хүн эдгэрсэн.
Улаанбаатар хотын голомтыг задалбал,
  • Баянгол дүүрэг -16
  • Сонгинохайрхан-10
  • Баянзүрх дүүрэг -18
  • Сүхбаатар дүүрэг 12
  • Хан-Уул 7
  • Багануур 1
  • Чингэлтэй 1 тохиолдол тус тус батлагдаад байна. Нийтдээ 23 хороонд 65 тохиолдол бүртгэгдэж, ойрын хавьтал 976 хүнийг тусгаарлааж, 3-4 удаа шинжилгээ хийж байна. ЭМЯ-аас арваннэгдүгээр сарын 11-нээс хойш 100 гаруй хүнийг гэрийн хяналтад гаргасан.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан