Спутник вакцины эхний тунд хамрагдсан иргэд хоёрдугаар тунд хэзээ хамрагдах нь тодорхойгүй байгаа талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр тайлбарлалаа. Тэрбээр,
"Спутник вакцины 20,000 тунг Засгийн газар оруулж ирээд 55-аас дээш иргэдээ дархлаажуулах ажлыг эхлүүлсэн. Үйлдвэрлэгчийн зүгээс хоёрдугаар тунг 21-90 хоногийн дотор тарьж болно, энэ хугацаанд хоёрдугаар тунг нийлүүлнэ гэсэн мэдээллийг өгч байгаа талаар мэдэгдэж байсан. Энэ дагуу хоёрдугаар тунг хэзээ хийх нь одоогоор тодорхой болоогүй байна. Үйлдвэрлэгчийн зүгээс 90 хоногтоо багтаж ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Тийм учраас спутник вакцины 20,000 тун хийлгэсэн иргэд маань хүлээцтэй хандаж байгаарай. Ирснийх нь дараа Эрүүл мэндийн яамнаас тодорхой зохион байгуулалттайгаар ажиллана" гэв.