Л.Энхсайхан: Спутник вакцины дараагийн тун хэзээ ирэх нь тодорхойгүй байна

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "ОХУ-ын Спутник вакцины 20 мянган тун л бий. Үүнийг хэдхэн цагт тарьж дуусна. Дараагийн тунг хэзээ хүлээж авах нь тодорхойгүй байна. Хоёр дахь тунг 21-90 хоногийн дараа тариулах хэрэгтэй. Иймд иргэд вакцин сонгон тариулахдаа хангамж хүртээмжийг нь анхаараарай.      
Иргэд хүүхдэд хэзээ вакцин хийх вэ гэж их асууж байна. Пфайзер вакциныг хүүхдэд хийж болно гэсэн үйлдвэрлэгчийн дүгнэлт гарсан ч ДЭМБ батламжлаагүй байна.

Хүүхдүүдээ хамгаалахын тулд эхлээд насанд хүрсэн иргэд өөрсдөө вакцины бүрэн тунгаа тариулах хэрэгтэй байна.
  • БНХАУ-ын Вероселл вакцин манай улсад хамгийн их тунтай байна. Энэ вакциныг 100 жилийн үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрлэсэн тул эргэлзэх хэрэггүй. Энэ вакциныг жирэмсэн хүнд тарихгүй. Харин  хөхүүл эхчүүдэд хийж болно гэдгийг зааварт нь тусгасан.
  • Спутник вакциныг жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хийж болох, эсэх мэдээлэл байхгүй. Судалгаа нь үргэлжилж байна. 
  • Пфайзер вакцины эхний тунг хийсний дараа тэнд харшил илэрсэн бол эсрэг заалттай байна гэсэн үг. 16-аас дээш насны хүмүүст энэ вакциныг хийж болно.
  • Синофарм үйлдвэрийн вакцины тухайд мөн харшил өгсөн, уналт таталт өгдөг бол эсрэг заалттай буюу хийж болохгүй.
Мөн иргэд дархлаа тогтсон эсэхээ мэдэхийг хүсэж байна. Дархлаа тогтсон эсэхийг тогтоох шинжилгээ өөх ямр ч шаардлага байхгүй. Эмч, эмнэлгийн байгууллагууд энэ талаар хуурамч мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж байна.  
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан