С.Энхболд: 65-аас дээш насныхныг ирэх долоо хоногоос коронавирусийн эсрэг вакцинд хамруулна

УОК-оос мэдээлэл хийх үеэр ЭМ-ийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Хөл хорио ямар үр дүнтэй талаар тодорхой мэдээлэл өгөөч, тухайлбал шөнийн цагаар хөдөлгөөн хязгаарлаж байгаа нь ямар үр дүнтэй талаар тооцооллоо танилцуулна уу?
- Дотоодод анхны халдвар бүртгэгдсэнээс хойш 132 өдөр өнгөрөөд байна. Энэ хугацаанд 12-21 хоногийн хугацаатай 3 удаа хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоогоогүй байсан бол халдварын тохиолдол 4,000, 5,000-аар яригдах байсан. Хөл хорио тогтоож байж халдварын эрчмийг бууруулдаг. Энэ бол цар тахлын үед авч хэрэгжүүлдэг арга хэмжээ. 
Хэсэгчилсэн хөл хорионы тухайд сая сүүлд хөл хорио тогтоосон БЗД-ийн 26 дугаар хорооны хувьд сүүлийн гурван сарын турш тогтмол халдвар гардаг байсан. Сүүлийн 3 сарын хугацаанд 1,214 тохиолдол батлагдсаны 400 орчим нь БЗД-ийн 26 дугаар хорооноос гарсан учраас хэсэгчилсэн хөл хорио тогтоож, өргөжүүлсэн тандалт хийсэн. 
Дараа нь ХУД-ийн 15 дугаар хороо мөн СХД, БГД-ийн 12 дугаар хороонд тандалт судалгаа хийж байгаа.
- Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш хэдэн хүүхэд халдвар авсан бэ?
- Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш 747 хүүхэд халдвар авсан.  
- "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ үр дүнтэй болсон гээд байгаа. Ямар үр дүн гарсныг баримтаар хэлж өгнө үү?
- "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ үр дүнтэй болсон. Энэ ажлын хүрээнд 36 голомт, 219 тохиолдлыг илрүүлсэн. Ингэснээр тархалтыг тодорхой хэмжээнд хумьж, вакцинжуулалтын ажлын бэлтгэлийг хангасан.
- 65-аас дээш насныхныг хэзээнээс вакцинд хамруулах вэ, вакцин дуусаж байгаа юу, зарим хороон дээр вакцины нөөц дууссан гэх зар тавьсан байна?
- 65-аас дээш насныхныг ирэх долоо хоногоос вакцинд хамруулна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан