Увс аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ

Увс аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрч хөл хорио тогтоожээ.Тодруулбал, тус аймгийн Түргэн сумын Суугийн аманд хаваржиж байсан малчнаас тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ, шинжилгээ хийлгэж хөл хорио тогтоож, онцгой комисс хуралджээ. Урьдчилсан мэдээллээр тус иргэн үхсэн тарвага өвчсөн байна.Тиймээс аймгийн Засаг даргын захирамж гарч, өнөөдрөөс эхэлж Улаангомын сургууль, цэцэрлэг хүнсний барааны зах хөл хорио тогтоожээ. Мөн нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан