ЛОНДОН. /BBC/. Их Британид коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах хөл хориог нэг долоо хоногийн өмнө тогтоосон бол халдвараар нас барсан хүний тоо тал хувиар буурах байсан байж магадгүй гэж Их Британийн Засгийн газрын зөвлөх асан мэдээлжээ.Их Британид “COVID-19”-ийн улмаас 40 мянга гаруй хүн нас барсан бөгөөд халдвар авсан байж болзошгүй тохиолдлуудыг нэмж тооцвол 50 мянга гаруй хүн нас барсан байна.
Ерөнхий сайд Борис Жонсон улс орондоо өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд хөл хорио тогтоосон юм.
Их Британийн хууль тогтоогчид зөв оновчтой арга хэмжээнүүдийг авсан боловч хэтэрхий орой хэрэгжүүлсэн гэж халдварт өвчний тархалт судлаач Нил Фергюсон мэдээлсэн байна.
“Хөл хорио тогтоохоос өмнө халдварын тохиолдлын тоо 3-4 хоногт хоёр дахин нэмэгдэж байснаас үзэхэд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг нэг долоо хоногийн өмнө хэрэгжүүлж эхэлсэн бол халдвараар нас барсан хүмүүсийн тэн хагасыг аврах байсан” гэж Н.Фергусон хэлжээ.
Лондоны Хааны коллежийн профессор Н.Фергусон цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах Их Британийн загварыг боловсруулсан боловч түүнийг хөл хорионы дүрэм журмыг зөрчсөн хэмээн буруутгасны дараа зөвлөхийн албан тушаалаасаа огцорсон байна.
Их Британид хөл хориог эрт тогтоох ёстой байсан гэж өөр нэгэн зөвлөх Жон Эдмундс өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
Б.Жонсоны хувьд халдварын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийхээ үр дүнд харамсахад эрт байна гэж мэдэгдээд, бид тухайн үед професор Н.Фергусон тэргүүтэй зөвлөхүүдийн зааврын дагуу шийдвэр гаргасан гэж хэлсэн байна.
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг