Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод коронавирусийн халдварын 206 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 185 нь ойрын хавьтал бол 25 хүний халдварын голомт тодорхойгүй байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Халдварын голомт нь тодорхойгүй байгаа хүмүүсийн байршлаас харахад төвийн 6 дүүргийн маш олон хороод багтаж байна. Энэ нь Улаанбаатар хот тэр аяараа халдварын голомт болсон гэдгийг илтгэж байна. Тийм учраас иргэд өөрсдөөс хамаарах арга хэмжээгээ нягт чамтай авч хэрэгжүүлж, халдвараас сэргийлэх цаг үе ирээд байна" гэв.
Халдварын голомт нь тодорхойгүй байгаа 25 иргэн дараах байршилд оршин суудаг.
- Баянзүрх дүүргийн 5, 11, 15 дугаар хороо
- Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо
- Баянгол дүүргийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо
- Хан-Үүл дүүргийн 1, 11, 17, 18 дугаар хороо
- Чингэлтэй дүүргийн 5, 17 дугаар
- Сонгинохайрхан дүүргийн 14, 9, 26 хороо