ЭМЯ: Нийт 210 тохиолдол илэрсний 25 хүний эх уурхай тодорхойгүй

 Өнөөдөр 210 шинэ тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ. Тэрбээр "Сүүлийн 24 цагийн дотор 210 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 5186 болж байна. Харин 129 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 3606 болж байна. 
Шинээр илэрсэн 210 тохиолдлын 209 нь дотоодод авсан халдвар байна. Ингэснээр дотоодын халдвар 4652 болж байна. Улаанбаатар хотод 206 тохиолдол бүртгэгдэж, Хөвсгөл аймагт 3 тохиолдол бүртгэгдсэн. Мөн нэг тохиолдол нь тусгай үүргийн онгоцоор зөөвөрлөгдсөн. 
25 хүний эх уурхай тодорхойгүй. Эх уурхай тодорхойгүй тохиолдлууд БЗД-ийн 5, 11, 15 дугаар хороо, СБД-ийн 7 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5, 17 дугаар хороо, СХД-ийн 9, 14, 26 дугаар хороонд амьдардаг иргэд байна. 
Нийт 1407 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 1209, хүндэвтэр 186, хүнд 15, маш хүнд 3 байна" гэлээ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан