Халдвар нэмэгдэж байгаа энэ үед АНХААРУУЛАХ 3 зүйл

Улс даяар сүүлийн 24 цагт коронавирусийн 109 тохиолдол бүртгэгдлээ. Халдварын тохиолдол ийнхүү сүүлийн үед огцом нэмэгдэж байгааг ХӨСҮТ онцолж байна.
Түүнээс гадна ХӨСҮТ-өөс ард иргэдэд хандаж 3 зүйлийг онцгойлон анхуурллаа.
1. Улаанбаатар хотод эрсдэлгүй нэг ч дүүрэг, хороо, байр байхгүй болсон. Тиймээс Улаанбаатар өөрөө нэг том голомт болсон. 
2. Халдвар тархах гол зам бол агаар дусал. Тиймээс айл өрх, албан байгууллага 1 цаг тутамд цонхоо онгойлгож агаар сэлгэлт хийхийг анхаарууллаа. 
3. Халдварын ойрын хавьтал болсон, шинж тэмдэг илэрсэн хүмүүс шинжилгээний хариу гартал маскаа  давхарлан гэртээ очиж өөрийгөө тусгаарлахыг онцгойлон анхаарууллаа.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан