Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариуны талаар мэдээллээ.
Тэрбээр, "Москва хотоос нийт 32 оюутан ирсэн бөгөөд тэдний 20-д нь коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. ОХУ-аас ирсэн оюутнуудыг ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа аж. Манай улсад коронавирусийн халдварын нийт тохиолдол 37-д хүрснээс 8 нь эдгэж, бусад нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. ОХУ-ын Москва хотоос ирсэн нэг оюутны коронавирусийн халдварын шинжилгээний хариу эерэг гарлаа. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын 37 дахь тохиолдол бүртгэгдлээ" гэж хэллээ.