37 хоногтой нярай КОВИД-19-ийн улмаас хорвоог орхижээ

Грек улс өчигдөр /2021.03.08/ коронавирусний халдварын улмаас хорвоог орхисон хамгийн бяцхан өвчтөнийг сүүлчийнх нь замд үджээ.
Талийгаач 37 хоног энэ хорвоод амьдрахдаа 17 хоногийг нь КОВИД-19 өвчинтэй тэмцсэн. Өнөөдөр  бидэнд тэсвэрлэшгүй хүнд уй гашуу тохиож байна гэж Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис твитерээр дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, бяцхан хүү өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур Афин хотын эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр хамрын хөндийн үрэвсэл, өндөр халуунтай гэсэн оноштой ирсэн байна. Эрчимт эмчилгээ хийлгэж байсан нярай ням гарагт хорвоог орхижээ.  
Грек улсад коронавирусний халдварын улмаас 6800 орчим хүн энджээ. Одоогийн байдлаар халдвар авсан 480 өвчтөн эрчимт эмчилгээ хийлгэж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан