Казахстан улсад коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 15 болж нэмэгдсэн тухай тус улсын онцгой байдлын дэглэм хангах комиссын дэргэдэх шуурхай штаб мэдээлсэн байна.
Одоогоор Казахстанд коронавирусний халдварын 1275 тохиолдол бүртгэгдээд байна. Гуравдугаар сарын 16-наас хойш үйлчилж буй онцгой байдлын дэглэмийг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дөрөвдүгээр сарын эцэс хүртэл сунгажээ.
Халдварын улмаас нас барсан тохиолдол сүүлд Костанай мужид бүртгэгдсэн бөгөөд өвчтөн 75 настай байжээ.
Коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 3 дугаар сарын 11-нд зарласан юм. Одоогоор дэлхийн дахинд коронавирусний халдварын тохиолдлын тоо 2 сая даваад байгаа бол 126811 хүн нас баржээ.