Коронавирусний үүсэл гарлыг судлах ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн баг тун удахгүй Ухань хотын Вирус судлалын хүрээлэн, Хуанань далайн амьтны бөөний зах, тус хотод байрладаг Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн лаборатори зэрэг газруудад очиж, нөхцөл байдалтай танилцан, хяналт шалгалт явуулна хэмээн ДЭМБ өнөөдөр твиттер хуудсаараа мэдээлэв.
Шинжээчдийн баг эдгээр газруудаар явах үеэр мөн тухайн үед нөхцөл байдалтай нүүр тулан ажиллаж байсан ажилтнууд болон хамгийн анх коронавирусний халдвар авсан зарим өвчтөнтэй уулзаж ярилцах юм.
Хятадын төв телевизийн мэдээлснээр, ДЭМБ-ын шинжээчид энэ сарын дундуур Ухань хотод хүрэлцэн очсон ба 14 хоног тусгаарлагдаж, өчигдөр тусгаарлалтаас гарсан байна.
Одоо тэд Хятадын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран COVID-19 коронавирусний үүсэл гарлыг олж илрүүлэх зорилгоор хамтран ажиллах юм.
ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн баг тусгаарлалтад байх хугацаандаа Хятадын мэргэжилтнүүдтэй байнгын цахим хурлыг зохион байгуулж байсан ба өнөөдөр тэд анх удаа нүүр нүүрээ харан уулзалдана.
А.АнхбаярЭх сурвалж: Монцамэ агентлаг