Хооллосны дараа хийж болохгүй 7 аюултай үйлдэл

Зөв хооллот зөвхөн хоол идэхийн өмнө мөрдөгдөхгүй. Хоол идсэний дараа ч зөв хооллох арга ухаанд суралцах хэрэгтэй шүү. Хооллосны дараа дараах үйлдлүүдийг хийхээс татгалзаарай.
1. Хоол идсэний дараа шууд халуун цай ууж болохгүй. Цайнд агуулагддаг танин нь уураг болон төмрийг хатууруулдаг үйлчилгээтэй тул энэ нь хоолны шингэцийн муудатгадаг. Цайг хоол идсэнээс хойш 20-30 минутын дараа уух нь зохимжтой.
 
2. Өмднийхөө бүсийг суллах - Хооллосны дараа өмдний бүс хэт их барьж биед тавгүй мэдрэмж төрүүлэхэд суллахаас өөр аргагүй болдог шүү дээ. Энэ нь ердөө л та хэтрүүлэн идсэн гэсэн дохио. Хэтрүүлэн идэх нь таны биед мэдээж сөрөг үр дагавруудыг авчирна. Шууд автоматаар ходоодонд шахагдаж байгаа хоолыг суллах нь ходоодны шарх үүсгэх эрсдэлтэй.
 
3. Хоол идсэнийхээ дараа шууд усанд орж болохгүй - Усанд ороход хүний цусны эргэлт сайжирч гар, хөл гэх мэт ходоодноос бусад хэсэгт цусны эргэлт сайн ажиллахад ходоод орчмын цусны эргэлт буурснаар хоол шингэх үйл явц сулардаг байна. Хэрвээ байнга хооллосны дараа шууд усанд ордог бол хоол боловсруулах үйл ажиллагаа сулардаг байна.
 
4. Шууд алхах, огцом хөдөлгөөн хийх - Хооллосны дараа хоолоо шингээж алхаж хөдлөх нь зүйтэй гэдэг ч энэ нь маш буруу, нарийн ойлголт юм. Мэдээж идэвхитэй хөдөлгөөн хийж байж идсэн хоолны калориг шатаах нь зөв ч анхаарах ёстой зүйл бий. Дөнгөж хоол идсэнийхээ дараа огцом гүйж харайх, дасгал хөдөлгөөн хийх, хол замд алхах нь маш буруу аж. Ингэснээр ходоодны шүүс шүлтлэгийг огцом ихэсгэснээр хоол шүлтлэгтэй харшилж ходоод гэдэсний хямрал үүсгэдэг байна. Тиймээс хоол идсэнийхээ дараа дор хаяж 30 минут зөв сууж, бусадтай ярилцаж, огцом хөдөлгөөн хийхгүй байх нь таны эрүүл мэндэд тустай. Харин 30 минутын дараа алхах, бага багаар дасгал хөдөлгөөн хийж эхлэн хурдасгаж биеийн калориг шатааж болно. 
 
 
5. Шууд унтах - Хооллосныхоо дараа шууд хэвтэж унтах нь маш буруу хэвшил юм. Дөнгөж шинэхэн хоол хүлээж аваад боловсруулж шингээх комманд авсан ажиллах гэж буй ходоодонд бие мах бод унтах комманд өгөхөд маш их зөршил үүснэ. Тиймээс хоол шингэхгүй байх гэдэс дүүрэх гэх мэтээр хямарч эхэлнэ.
 
6. Тамхи татах - Хооллосны дараа шууд тамхи татаж хэвшсэн бол энэ нь таныг 10 дахин их хордуулж уушгины хорт хавдар тусах магадлалыг өндөр болгодог байна.
 
7. Жимс жимсгэнийг шууд идэх - Хоолны дараа жимс жимсгэнэ идэх нь хоол шингээдэг гээд хоолны араас шууд жимс идэх хэрэггүй. Мэдээж жимс хоол шингээх сайн талтай ч хооллосны дараа эсвэл хооллохын өмнө 1 цагийн зайтай идэх хэрэгтэй. Аливаа жимс ходоодонд орж ходоодны хананд наалдан шим шүүс витаминаа өгдөг байна. Харин хоолтой хамт ходоодонд орсон жимс хоолны бүтэцтэй хамт ходоодонд наалдаж удаан хугацаагаар өнгөр үүсгэн тогтдог байна. Энэ нь мэдээж сайхан сонсогдохгүй байгаа биз дээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан