Хүмүүс хоол идсэнийхээ дараа ихэнхдээ хэвтэж амрах, хөдөлгөөнгүй суугаад зурагт үзэх гэх мэт зүйлсийг хийх дуртай. Хэдийгээр ингэх нь идсэнээ шингээхэд амар боловч эрүүл мэндэд хортой байдаг ажээ. Өдөр, оройн хоол идсэний дараа та доорх 5 зүйлийн аль нэгийг хийдэг зуршилтай бол яг одоо зогсоогоорой.
Ихэнх хүмүүс хоолны дараа тамхи татах дуртай байдаг. Ингэснээр тамхины никотин хоол шингээхэд чухал үүрэгтэй биен дэх хүчилтөрөгчийн хэмжээг эрс багасгадаг байна. Хооллосныхоо дараа шууд тамхи татах нь нэгэн зэрэг 10 янжуур татсантай ижил хортой гэсэн судалгаа ч бас байдаг. Мөн уушгины хорт хавдраас гадна бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдлийг бас нэмэгдүүлдэг аж.Та хоолныхоо дараа бус өмнө нь жимс идэх ёстойн учир нь хүний биед жимс гэх мэт байгалийн чихэрлэг бүтээгдэхүүнийг шингээх тусгай энзимүүд байдагт оршдог. Хэрэв оройн хоолныхоо дараа шууд жимс идвэл хэхрүүлэх, ам гашуу оргих, шар хөөрөх магадлалтай. Харин өмнө нь идвэл хүний биенд цардуул гэх мэт олон ашигтай эрдэсүүдийг өгдөг ажээ.Хоолны дараа унтахад тухгүй, сайн амарч чадахгүйн сацуу гэдэс дүүрэх гэх мэт хүндрэлүүд гардаг. Ионнина анагаах ухааны их сургуулийн судалгаагаар хоол идсэнийхээ дараа хэдэн цаг болоод унтдаг хүмүүст зүрхний шигдээс тохиолдох магадлал харьцангуй бага байдаг нь тогтоогдсон байна.Усанд орох үед хүний гар хөл, хурууны цусны эргэлт сайжирдаг ч гэдсэн дэх цусны эргэлт эрс буурдаг байна. Ингэснээр хоол боловсруулах явцад хүндрэл гарч, олон эмгэг үүсэх нөхцлийг бүрдүүлдэг аж. Хоолны дараа цай ууж хэрхэвч болохгүй. Учир нь цайнд агуулагддаг таннины хүчил нь хоолон дахь уураг, төмөртэй урвалд ордог. Ингэснээр биеийн төмөр шингээх чадварыг 87 хувиар бууруулдаг ажээ. Төмрийн дутагдал нь хоолны дуршил буурах, цээжээр хөндүүрлэх, дотор муухайрах, сульдах гэх мэт олон эмгэгийг үүсгэх аюултай байдаг.