Хоорондоо "дайтдаг" хоол хүнс

Ажлын цагаар яаран яаран байж идсэн үдийн хоол маань хоорондоо үл тохирох бүтээгдэхүүнүүд байжээ. Үдийн хоол ч гэж дээ. Идэж болохоор, энд тэндээс авсан янз бүрийн зүйлс байсан юм. Үүнээс сургамж аваад, ходоодондоо “дайн” үүсгэхгүйн тулд нэг дор хамтад нь хэрэглэж болохгүй хоол хүнснүүдийг зөвлөхөөр шийдлээ.
-Сүүг хүнсний ногоотой хольж хэрэглэж болохгүй. Энэ нь гэдэсний хямрал үүсгэдэг. Ер нь ямар нэг хоолны дараа сүү уух хэрэггүй. Сүүг зөвхөн унтахын өмнө хоолноос 2-3 цагийн дараа ууж байгаарай.
-Зөгийн балтай ус уусны дараа ургамлын тос орсон хоол хэрэглэж болохгүй.
-Вандуйтай салат болон хоолны дараа элсэн чихэртэй зүйл хэрэглэх нь ходоодонд маш муу нөлөөтэй.
-Тахианы махтай хоол идсэний дараа айраг уувал шууд хоолны хордлого болно.
-Хонины махтай хоол идсэний дараа ямар нэг төрлийн жимс идвэл ходоод гэмтэж, улмаар бөөлжүүлдэг.
-Мөн тахианы махтай хоол идсэний дараа тараг уувал элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.
-Өндөг идсэний дараа элсэн чихэр, чихэр идэж болохгүй.
-Сонгинотой хоол идсэний дараа зөгийн бал хэрэглэвэл ходоод гэмтэнэ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан