Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат эмч, доктор, профессор Ж.Хайруллагийн нэрэмжит болгох тогтоол гаргалаа. Тус тасгийг 1974 онд байгуулсан бөгөөд сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд улсын хэмжээнд зүрх судасны болон тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Уг тасгийг үүсгэн байгуулах эхлэлийг Гавьяат эмч Ж.Хайрулла санаачлан, удирдан зохион байгуулсан төдийгүй үе үеийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэн сургаж, чадавхжуулж байсан аж.
![](https://shuurhai.mn//uploads/2020/11/757cbe5c5e87774eb4c4fb25a358c0c6.jpeg)