Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн тасгийг нэмэлтээр ажиллуулж эхэллээ

Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын А/09 тушаалын дагуу Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 5, 7, 8, 19, 22, 23, 24, 27 дугаар хорооны насанд хүрэгсдийн дотор болон мэдрэлийн өвчний үеийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх түр хугацаагаар "Ачтан” эмнэлэгт шилжүүлэхээр боллоо.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Дотрын өвчин судлалын 1-р тасгийг 70 ортой хүүхдийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг болгон нээж, Хүлээн авах, яаралтай тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Эрүүл мэндийн яамны хүүхдийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Энхмаа нар СХД-ийн эрүүл мэндийн тѳв, СХД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга нартай уулзаж ярилцлаа
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан