Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрээд гарсан иргэдэд гэрийн 14 хоногийн тусгаарлалт үйлчилнэ

 Чартер нислэгээр эх орондоо ирсэн иргэд тусгаарлах байранд 21 хоног, гараад гэртээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж байсан. Харин УОК, Засгийн газар өнгөрсөн даваа гаригт хуралдаж, гэрээр тусгаарлагдах 14 хоногийн хугацааг цуцалсан юм. 
Гэхдээ энэхүү шийдвэр нь зөвхөн коронавируийн халдвар аваагүй иргэдэд хамаарах юм байна. Тодруулбал, "коронавирусийн халдвараар өвчилсөн иргэд тусгаарлах байранд 21 хоног, гэртээ 14 хоногийн тусгаарлалтаа үргэлжлүүлэх юм байна. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр "Ковид халдвараар өвчлөөд, эдгэрээд, эмнэлгээс гарсан хүмүүс гэрийн 14 хоногийн ажиглалтад байна. Харин Ковид тусаагүй, 21 хоног карантинд байсан иргэдийн 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцалсан. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг гадуур олон нийтийн газраар авч явахгүй байх, хүүхдүүддээ амны хаалт зүүлгэх, анги танхимыг ариутгах, агааржуулах, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагахыг зөвлөж байна. Сургууль, цэцэрлэгээс ирэх тохиолдолд гарыг нь сайтар угаалгах хэрэгтэй. Дархлааг дэмжих шимтэй, илчлэг сайтай хоолоор хангах хэрэгтэй. Томуу томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотой дархлаагаа сайтар дэмжихийг уриалж байна" гэсэн юм. 
Б.Аз
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан