“COVID-19”-г хоёр жилийн дотор хяналтдаа авч чадна гэж үзэж байна

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVID-19” цар тахал хэзээ дуусахыг мэдэхгүй ч хүн төрөлхтөн энэ өвчнийг хоёр жилийн дотор хяналтдаа авч чадна гэж ДЭМБ-ын хэвлэлийн алба мэдэгджээ. 
 
Цар тахлыг ДЭМБ дэлхийн хэмжээнд тархсан шинэ өвчин гэж үздэг. Гуравдугаар сарын 11-нээс өмнө ДЭМБ “COVID-19” өвчний дэгдэлтийг олон тооны голомтот халдвар гэж үзэж байсан юм. Коронавирусний цар тахлын улмаас ДЭМБ 1 дүгээр сарын 30-нд онцгой байдал зарласан билээ.
 
 
 
“Цар тахал хэзээ дэгдэж дуусахыг одоогоор бид хэлж мэдэхгүй ч дэлхий дахины хамтын хүчин чармайлт, орчин үеийн технологийн хүчинд өвчнийг хоёр жилийн дотор хяналтдаа авч чадна гэж үзэж байна. Улс орнууд халдварт өвчнийг дэгдээж болзошгүй олныг хамарсан арга хэмжээ явуулахаас сэргийлэх, ард иргэдийн өөрсдийгөө хамгаалах нөхцөлийг бий болгох, ариун цэврийг сахиж, эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, эмзэг бүлгийн иргэдээ хамгаалах гэсэн эн тэргүүнд тавигдах дөрвөн зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй" хэмээн ДЭМБ-ын хэвлэлийн алба онцлон тэмдэглэжээ. 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан