ДЭМБ: Коронавирус хэзээ ч устахгүй

ДЭМБ-аас коровирусийн тархалт хэзээ ч намжихгүй бөгөөд цор ганц арга нь вакцин хэмээсэн байна. Мөн гаргасан вакцин хэр үр дүнтэй байхаас тахал намжих эсэх нь шийдэгдэнэ гэжээ. ДЭМБ-ын ахлах эрдэмтэн, доктор Сумьяа Сваминатан:
“Вакцины аюулгүй байдал, үйлдвэрлэл, хүртээмжтэй хуваарилалтын талаар олон эргэлзээтэй асуудал байгаа тул цар тахлыг хяналтдаа оруулахад багадаа 4-5 жилийн хугацаа шаардлагатай. Хэрэв байдал буруу тийш эргэвэл, коронавирус хэзээ ч устахгүй” гэсэн байна.
Мөн хэдийгээр вакцин гарсан ч, иргэд түүнд найдалгүй, хөл хориог үргэлжлүүлэн сахиснаас коронавирусийн тархалт амжилттай намжиж чадна гэжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор улс орнууд хөл хориог үе шаттай цуцалж эхэлснээр тавдугаар сарын төгсгөл гэхэд дэлхийн хэмжээнд хөл хорионд орсон иргэдийн тоо 2.8 тэрбум болж буурах төлөвтэй байна. Түүнчлэн коронавирусийн хоёр дахь давалгаа үүсэх өндөр эрсдэлтэйг сануулав.   
О.ЭНЭРЭЛскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан